Шууд Chart

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-07-16 12:59:28

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 15-наас долоодугаар сарын 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 18-наас сэрүүснэ - 

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 16,17-нд зарим газраар, 18-нд  ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 18-наас сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 16-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 16-17 нд ихэнх нутгаар халах боловч 18-наас сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 16-нд зарим газраар, 19,20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, 18-наас нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө  12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17,18-нд нутгийн баруун хэсгээр, 19,20-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр халж шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, 19-нөөс сэрүүсч шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 2419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй