Шууд Chart

Европын холбооноос Турк улсад хориг арга хэмжээ авчээ

2019-07-16 13:06:07

Турк улс Киприйн эдийн засгийн бүсэд өрөмдлөгийн ажил явуулж байгаатай холбогдуулан хориг тавихаар болсон тухай Брюссельд болсон Европын холбооны 28 улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үр дүнгээр зарлалаа.

Хоригийн дагуу Турк улстай агаарын тээврийн тухай цогц гэрээ байгуулах хэлэлцээрээ зогсоож, Европын холбоо, Туркийн хооронд өндөр түвшний яриа хэлэлцээ явуулахыг хориглох юм байна. Үүнээс гадна Анкарад санхүүгийн хязгаарлалтын арга хэмжээ авахаар болжээ.

“Евро комиссоос Турк улсад 2020 онд олгох тусламжийн хэмжээ багасгах санал гаргасныг Европын холбооны зөвлөл сайшааж байна. Түүнчлэн Европын хөрөнгө оруулалтын банкнаас Турк улсад зээл олгох асуудлыг дахин хэлэлцэх санал гаргаж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Киприйн ойролцоох уснаас 2011 онд байгалийн хийн томоохон орд илэрсэн юм. 140 тэрбум шоо метр нөөцтэй энэ ордын эрхийн төлөө Анкара маргаан дэгдээж, өрөмдлөгийн хөлөг онгоц явуулсан билээ. Үүний хариуд Киприйн засаг захиргаа зургаадугаар сарын 10-нд хөлөг онгоцны багийн гишүүдийг саатуулсан юм. Гэсэн хэдий ч Турк улс энэ сарын 4-нд дахин нэг өрөмдлөгийн онгоц илгээсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Европын холбооноос Турк улсад хориг арга хэмжээ авчээ   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй