Шууд Chart

Аврагчид шүхрийн спортын мастер болон дэд мастерын болзол хангалаа

2019-07-16 14:24:30

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид ОХУ-ын Чита мужид зохион байгуулагдсан Баатар Е.Н.Глазовын нэрэмжит шүхрийн спортын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

Тодруулбал, Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, дэслэгч Б.Тэлмэн хувийн амжилтаар тусгай байр эзэлж, шүхрийн спортын мастер, агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахмад Д.Батсүмбэр, аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг нар шүхрийн спортын дэд мастерийн болзлыг хангасан юм.

Тэмцээнд ОХУ-ын Чита, Эрхүү, Улаан-Үд хот болон Монгол Улсаас нийт 43 шүхэрчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аврагчид шүхрийн спортын мастер болон дэд мастерын болзол хангалаа  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй