Шууд Chart

Жавад Зариф: Иран бол том, бардам улс

2019-07-16 15:31:17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайтах хүсэлгүй, харин түүний хүрээллийнхэн дайныг хүсч байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Эн-Би-Си” сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэрбээр “Ерөнхийлөгч Дональд Трамп дайтахыг хүсч байгаа гэж би бодохгүй байна. Гэхдээ түүний хүрээллийнхэн үүний эсрэг гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна. "Дональд Трамп дарамт шахалтад орсон. Ойрын хүрээллийнхэн нь түүнд шийдвэр гаргахад нь нөлөөлөх гэсэн ч амжилтад хүрч чадахгүй байгаа" гэжээ.

Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд “Иран бол том, бардам улс. Бид цэргийн халдлагад тайван амгалан хандахгүй” гэж тэмдэглэжээ. Иран улс өнгөрөгч зургаадугаар сард Оманы буланд нефть тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсанд ямар ч буруугүй гээд хэрэв АНУ Ираны эсрэг авсан хоригоо цуцлах юм бол Тегеран Вашингтонтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Ирантай дайтах сонирхолгүй байна гэж мэдэгдсэн билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жавад Зариф: Иран бол том, бардам улс   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй