Шууд Chart

Иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэрэгт албаны шалгалт явуулах үүрэг өгчээ

2019-07-16 16:45:19

Иргэн Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх;

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахыг тус тус үүрэг болгов.

Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм.


Иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэрэгт албаны шалгалт явуулах үүрэг өгчээ  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй