Шууд Chart

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д санал авна

2019-07-16 17:09:20

Арилжааны банкуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, ялангуяа орчин үеийн шинэлэг техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, сайжруулах, цахим банкны цогц шийдлийг дэмжих зорилгоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д өөрчлөлт оруулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын төслийг боловсруулж, энэхүү төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн турш олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Журамд оруулах өөрчлөлттөй холбогдуулан ирүүлэх саналаа gantuya.b@mongolbank.mn майл хаягаар ирүүлнэ үү.

“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д оруулах өөрчлөлттэй энд дарж танилцана уу.


“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д санал авна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй