Шууд Chart

“Тоглоомын түүх-4" 677 сая ам.долларын ашиг олов

2019-07-16 17:26:55

“Pixar” студийн хамгийн алдартай бүтээлийн нэг "Тоглоомын түүх" анимэйшн киноны шинэ анги буюу "Тоглоомын түүх-4" өнгөрсөн сарын 21-нд  дэлхий даяар нээлтээ хийсэн.

Тус бүтээл нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 118-125 сая, олон улсаас 120 сая ам.доллар цуглуулснаар “box office”-ийг тэргүүлж, нийт ашиг орлого нь хэдийн 240 сая ам.доллар давсан. Тэгвэл нийт 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн

Сонирхуулахад, "Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино анх 1995 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчин дуу оруулсан. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж, нэг тэрбум ам.долларын ашиг орлого олсон байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тоглоомын түүх-4" 677 сая ам.долларын ашиг олов  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй