Шууд Chart

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт аянга бууж 112 бог мал хорогдлоо

2019-07-16 17:54:32

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан баг “Аж богд” уулын Загалын Индэрт гэдэг газар иргэн Цэцгээ, Алтансүх нарын хотонд 112 бог мал дээр 2019 оны 7  сарын 13-ны өдрийн 14:30 минутанд аянга буусан гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ. Уг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 кмт оршдог. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллажээ. Одоогоор холбогдох байгууллагууд хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллагын зүгээс аялал зугаалгаар яваа хүмүүс, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүйгээр хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулан үер ус, аянга цахилгааны аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт аянга бууж 112 бог мал хорогдлоо  
Үзсэн: 2536 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй