Шууд Chart

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй төсөлтэй харьцуулан судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ

2019-07-17 07:31:53

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар болонТөрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба энэ /2019.07.16/ Мягмар гарагт хамтран хуралдлаа.

Хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хуралдах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүдийн хурлаар нарийвчлан хэлэлцэх юм.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэж буй төсөлтэй харьцуулан судалж, холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй