Шууд Chart

Генерал цолтны танхимыг сэргээн засварлаж дуусчээ

2019-07-17 09:32:36

Монгол Улсад генерал цол үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан 2004 онд генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор Дорнод аймгийн музейд Генерал цолтнуудын танхим байгуулсан байдаг. Тус танхимыг дахин сэргээн засварлаж нээсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Халхголын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Ш.Ёл, Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг оролцлоо.

1944 оноос “Генерал” хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 8 хүн энэхүү цэргийн дээд цолыг хүртсэн ажээ. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд “Генерал” цол олгосон байдаг. Тэрхүү 11 генералын нэг нь Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат хурандаа генерал Сандивын Равдан байсан юм.

Мөн Монгол Улсын Хятад, Орос улстай хиллэх хилийн заагийг тогтоосон Дорнод аймгийн Баяндун сумын харьяат дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, Матад сумын харьяат хошууч генерал Д.Намсрайжав, Матад сумын харьяат хошууч генерал Б.Амарсайхан, Баян-Уул сумын харьяат хошууч генерал Д.Базарсад, Чулуунхороот сумын харьяат хошууч генерал Ц.Сэргэлэн, Баян-Уул сумын харьяат бригадын генерал Д.Энхбаатар, Чойбалсан сумын харьяат бригадын генерал Г.Энхбаатар хэмээх найман Генерал Дорнод аймгаас төрөн гарсан байна.

Энэхүү танхимд Дорнод нутгаас төрөн гарсан генералуудын амьдралын түүхэн замналыг харуулсан гэрэл зураг хэрэглэж байсан зүйлс болон өмсөж байсан дүрэмт хувцас, хэрэгслийг дэлгэн харуулжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


Генерал цолтны танхимыг сэргээн засварлаж дуусчээ   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй