Шууд Chart

2019 оны аймгуудын баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд

2019-07-17 09:59:20

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аймгуудын үндэсний бөхийн барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэснийг дараах байдлаар танилцуулья.

  1. Архангай аймаг Д.Ням-Очир түрүүлж, Батцэнгэл сумын харьяат, аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэв.
  2. Баян-Өлгий аймаг Аймгийн заан М.Аманбек түрүүлж , Дэлүүн сумын харьяат, «Өлгийн хүчтэн» бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэв.
  3. Баянхонгор аймаг Бууцагаан сумын харьяат, аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж, Жинст сумын харьяат, аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэв.
  4. Булган аймаг Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан П.Даваадорж түрүүлж, Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Б.Түвшинтөгс үзүүрлэв.
  5. Говь-Алтай аймаг Бигэр сумын харьяат Ц.Эрхэмбаяр түрүүлж, Хөхморьт сумын харьяат, аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэв.
  6. Дархан-Уул аймаг тус аймгийн нэмэх начин, Төв аймгийн уугуул н.Төгөлдөр түрүүлж, Архангай аймгийн харьяат, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын заан Э.Мөнхжаргал үзүүрлэв.
  7. Дундговь аймаг Гурвансайхан сумын харьяат, аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан үзүүрлэв.
  8. Завхан аймаг Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн нэмэх начин М.Амарсанаа түрүүлж, Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.
  9. Орхон аймаг Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Завхан аймгийн харьяат, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэв.
  10. Өмнөговь аймаг Номгон сумын харьяат, аймгийн харцага М.Адьяахүү түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүлэв.
  11. Өвөрхангай аймаг Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Алтан хүч” компанийн бөх, аймгийн харцага Х.Энхчулуун түрүүлж, Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Тэргэл мөнх” компанийн бөх, аймгийн начин Ж.Бямбадонид үзүүрлэв.
  12. Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, Мандал сумын харьяат, “Мон зул” компанийн бөх, аймгийн арслан М.Баярбаатар үзүүрлэв.
  13. Сүхбаатар аймаг Асгат сумын харьяат, аймгийн заан Ч.Энхмөнх түрүүлж, Дарьганга сумын харьяат, аймгийн заан М.Гансүх үзүүрлэв.
  14. Төв аймаг Баян сумын харьяат, аймгийн харцага Д.Батсүх түрүүлж, Өндөрширээт сумын харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэв.
  15. Увс аймаг Хяргас сумын харьяат, аймгийн арслан Ц.Мѳнхбаяр түрүүлж, Тэс сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн начин Х.Мөнхжаргал үзүүрлэв.
  16. Ховд аймаг Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлж, Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож үзүүрлэв.
  17. Хөвсгөл аймаг Галт сумын харьяат, аймгийн начин Б.Пүрэвдорж түрүүлж, Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн харцага Л.Энхбат үзүүрлэв.
  18. Хэнтий аймаг Батширээт сумын харьяат, аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Жаргалтхаан сумын харьяат, аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

2019 оны аймгуудын баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд   
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй