Шууд Chart

Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхааруулжээ

2019-07-17 10:33:50

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж, байршил нутгаасаа 2019 оны зургаадугаар сарын 30 гэхэд бүрэн гарч Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж, Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээлэл байна. 

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас жолоочид, зорчигчид, малчид, иргэдийг энэ хоёр тахийг сонирхон зураг авах зэрэг байдлаар үргээж цочоохгүй байхыг анхааруулсан байна.

Мөн тахийг харвал 98068929 дугаарын утсанд болон холбогдох харьяа газрын албаны хүмүүст яаралтай мэдэгдэхийг хүсчээ.


Хулжсан тахийг үргээхгүй байхыг анхааруулжээ   
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-18 09:32
Чононд бариулахгүй явж чадах бол эцэг өвгөдийнхөө нутгаар тэнээд л явж байна биз
Зочин [127.0.0.xxx] 2019-07-18 08:49
европ руу.. зоо парк руугаа зугтах нь л дээ хөөрхөн золигнууд чинь...
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 14:41
Үргээнэ гэнэ шүү. Өөрсдөө сайн харахгүй яасын бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 13:47
Yadag tenemeluud ve hir hol yawdiin boldo
[127.0.0.xxx] 2019-07-17 10:44
За тахь гэж хэн ч ялгахгүй. Айлын адуу явж байна л гэж бодно. Харин ингээд зарлачихаар хоёроороо явж байгаа морь бүхнийг зүгээр байлгахгүй оролдох байх даа.

Бидэнтэй нэгдээрэй