Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2019-07-17 11:18:36

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23 настай эрэгтэй А нь Сэлэнгэ аймгийн Орхон голд усанд орж байгаад живж нас барсан хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх чиглэлээр удаа дараа сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд усанд осолдох явдал гарсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж хайхрамжгүй зангаасаа салж сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 13-16 цагийн хооронд СХД-ийн 1-р хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн үйлдсэнийг Сонгино-хайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн хэргийг Сонгино-хайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дээрх хэргийг насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэд үйлдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаа тал дээр хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.  

2019 оны 7-р сарын 16-ны өдөр Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40.000 төгрөг 2 хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 1560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй