Шууд Chart

Түймрийн голомтод бороо оржээ

2019-07-17 11:36:29

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт ойн түймэр гарсан дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн үдэш хүлээн авчээ. Тус аймгийн Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах багийн ажилтан албан хаагчид унтраахаар ажиллаж байна. Өчигдөр 22:30 цагийн байдлаар алба хаагчид 3 хэсэг болж, түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж түймрийг хяналтад авчээ. Түймрийн голомтод өнөө өглөө үүрээр бороо оржээ. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км газартэнэ сарын 11 өдөр усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нутгийн иргэд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод өнөө өглөө үүрээр бороо оржээ. Урьдчилсан байдлаар түймэрт 130 га талбай шатсан байна.

 


Түймрийн голомтод бороо оржээ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй