Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна

2019-07-17 12:04:52

Баяр наадмын өдрүүдээр Төв аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг болон захиргааны зөрчлийн шинжтэй 113 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар албаныхан мэдээллэж байна. Нийт гэмт хэргийн 90 гаруй хувь нь архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгджээ.

Баяр наадмын өдрүүдээр хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг 8 нэгжээр буюу 72,7 хувиар өссөн бол өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1 нэгжээр буюу 10 хувиар тус тус өсчээ. Дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн тоо 7 нэгжээр буюу 7,1 хувиар өссөн нь ахуйн хүрээний архидалттай холбоотой гэдгийг холбогдох хүмүүсээс хэлж байна.

Мөн хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 нэгжээр буюу 28,6 хувиар өссөн бол үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 12 нэгжээр буюу 48,1 хувиар өсчээ. Иймд холын замд яаралгүй явж аваар ослоос өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалахыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна гэж "Монголын мэдээ" сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг мэдээллээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй