Шууд Chart

“Монгол-Хятадын эскпо” есдүгээр сард болно

2019-07-17 12:44:03

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Экспог үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөртэй байхаар төлөвлөж байна. Манай улсын аж ахуй нэгжүүд Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ зарж борлуулах, цаашлаад Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах өргөн боломж бүрддэгээрээ чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн үзэсгэлэнд зочин орноор БНСУ, Израйль, Япон улсын төлөөлөл нээлтийн ажиллагаанд оролцох юм байна. 

 


“Монгол-Хятадын эскпо” есдүгээр сард болно   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй