Шууд Chart

ОХУ-тай хамтарсан хил дагуух тандалт судалгааны ажлыг эхлүүллээ

2019-07-17 14:09:30

Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран хил дагуух зоонозын халдвар, тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг 2019 онд Увс аймагт хийж гүйцэтгэхээр төлөвлөж, хамтарсан тандалт судалгааны багийг өчигдөр илгээлээ. Уг үйл ажиллагааны үеэр тус төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, хүрээлэнгийн захирал С.В.Балаханов нар оролцож, өмнөх хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Эрхүү хотод тохиолдсон үерийн гамшгийн дараах сэргээн босголтод зориулж төвийн болон орон нутгийн ЗӨСТ-ийн нийт ажилчдын цуглуулсан хандивыг гардуулан өгч, эмгэнэл илэрхийллээ.


ОХУ-тай хамтарсан хил дагуух тандалт судалгааны ажлыг эхлүүллээ   
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй