Шууд Chart

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн эзэн тодров

2019-07-17 17:34:07

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цомоор шагнууллаа. Шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй албаныхан гардууллаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Ажил, үйлсээрээ салбартаа манлайлж, энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд талархал илэрхийлье. Салбар, салбарын төлөөллөөс тус бүр нэг хүнийг Монгол Улсын Засгийн газраас онцолж, Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Тиймээс уг шагналын нэр хүнд, ач холбогдол маш их юм. Салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, он удаан жил идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Таны цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье” гэв. 


Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн эзэн тодров   
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй