Шууд Chart

Аврагчдын ажлын багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй хэвээр байна

2019-07-18 09:28:17

Гал ус гамшиг осолтой нүүр тулдаг онцгой байдлын албыг орчин үеийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. 40-50 жилийн өмнө хэрэглэдэг байсан тороосон шүүр, модны үзүүрт тогтоосон дугуйны дотуур хаймер зэргийг өнөөдөр ч түймэр унтраахдаа ашиглаж байгаа аж.

Үүний зэрэгцээ аврагчдын дунд усны хувцас багаж, хэрэгсэл цөөхөн оногдож байгаа юм. Энэ салбарт өндөр төвшинд бэлтгэгдсэн чадварлаг аврагчид ажилладаг ч ажлын багаж, тоног төхөөрөмж цаг үеэсээ хоцорч, дээр нь хүрэлцээгүй хэвээр байгааг ОБЕГ-ын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох хэллээ. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

Онцгой байдлын албанд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээс гадна ажлын багаж хэрэгслийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.


Аврагчдын ажлын багаж, тоног төхөөрөмж хүрэлцээгүй хэвээр байна  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй