Шууд Chart

Нөхрийнхөө хүслийг гүйцээхийн тулд цагдаагийн байгууллагад ажиллажээ

2019-07-18 10:00:22

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан болон албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийнхэн оролцов. Улсын хэмжээнд 90 гаруй алба хаагч хүлээсэн тангарагтаа үнэнчээр зүтгэж байхдаа амиа алдсанаас 15 нь Тээврийн цагдаагийн албанд ажилладаг байжээ. Тэдний гэр бүлийнхний төлөөлөл С.Уранчимэг “Миний хань Д.Ганбат Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар 21 дэх жилдээ ажиллаж байгаад 2001 онд 40 насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Хань минь 2000 онд хууль бусаар спирт оруулж ирсэн хэргийг илрүүлээд 54 мянган төгрөгөөр шагнуулж байлаа” хэмээн ярив. Тэрбээр нөхрийнхөө хүслийг гүйцээхийн тулд цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарчээ.

Хурандаа Д.Амарсайхан “Хэдхэн хоногийн өмнө Баян-Өлгий аймагт цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа алтан амиа алдлаа. Цагдаа нар иргэд, олон нийтийн амар амгалан байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Тиймээс” гэв.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нөхрийнхөө хүслийг гүйцээхийн тулд цагдаагийн байгууллагад ажиллажээ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй