Шууд Chart

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ

2019-07-18 10:11:39

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үед хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогдсон. Иймд шалгалтаар хураагдсан 18 нэрийн 56 ширхэг, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүллээ. Мөн  илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

 

 

 


Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй