Шууд Chart

Казахстаны шигшээ багийн тамирчин Молдир Мекенбаева Монголд ирлээ

2019-07-18 10:45:09

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа билээ. Үүнээс Казахстаны шигшээ багийн тамирчин, жюү жицүгийн дэлхийн аварга үзэсгэлэнт бүсгүй Молдир Мекенбаева Азийн аваргад зодоглоно.

Молдир Мекенбаева өнөө өглөөний нислэгээр Монголд иржээ. Сонирхуулахад, жюү жицүгээр хичээллэдэг Харин 2017 онд дээрх жинд мөнгөн медаль хүртэж, багийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Үүнээс гадна Молдир Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Тэрбээр жюү жицүгээр улсдаа нэгдүгээрт, Ази тивд 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Үүнээс гадна экстрим спортоор хичээллэдэг элдэвтэй нэгэн аж.

Молдир чөлөөт цагаараа шатар нүүх дуртай бөгөөд мундаг шатарчин. Мөн дуулж, гитар тоглодог авьяаслаг бүсгүй юм. Тэрбээр “инстаграм” сүлжээнд 131 мянга гаруй дагагчтай бөгөөд түүний дагагчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Казахстаны шигшээ багийн тамирчин Молдир Мекенбаева Монголд ирлээ  
Үзсэн: 3945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sarmat Timka [127.0.0.xxx] 2019-07-19 00:19
Janieeeem sol :*

Бидэнтэй нэгдээрэй