Шууд Chart

“Хайртай” соён гэгээрүүлэх аян Өвөрхангай аймагт үргэлжиллээ

2019-07-18 11:28:38

Эрийн хийморь гундан доройтвол эх орон, өрх гэр нь даган доройтдог. Монголынхоо эрчүүдийг хийморьлог байж гэр бүлдээ үргэлж хайрыг түгээдэг байхыг уриалж “Хайртай аян” Өвөрхангай аймагт үргэлжилж байна.

“Дуу хөгжим хайрыг тэтгэдэг бол түүнийг түгээе” уриан дор орон даяар явагдаж байгаа “Хайртай”  соён гэгээрлийн аян Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжиллээ. Төслийн багийнхан зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, оюутан цэргүүдтэй уулзалт зохион байгуулснаас гадна Өвөрхангай аймгийн төлөөлөл болсон 150 орчим өсвөр насны хөвгүүдтэй уулзлаа. Тэдний уулзалт эх оронч үзэл, эр хүн шиг эр хүн байхын талаар санал бодлоо солилцож дуу хуур, инээд хөөр, ухаарал, сургамж хайрласан уулзалт болсон юм.

Эрчүүд гэр бүлдээ үргэлж хайрыг түгээдэг байх нь чухал

Эрийн хийморь гундан доройтвол эх орон, өрх гэр нь даган доройтдог. Иймээс л эрчүүдээ хийморьлог байж  гэр бүлдээ үргэлж хайрыг түгээдэг байхыг хүсч Хайртай аяныг санаачлан зохион байгуулж байгаа. Аяны гол зорилго ч биеллээ олж байгааг төслийн багийнхан хэлж байна.

Өвөрхангайн эрчүүд алсын хараа, холч ухаантай байхыг уриаллаа

Айл гэрийн сүлд өмөг түшиг болсоор ирсэн эр хүн алсын хараа, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Өвөрхангай аймгийн Хайртай аянд нэгдсэн залуус дээрх таван шинжийг хадгалж өрх гэртээ хайрыг түгээсэн эрчүүд олон байгаасай гэж уриалсан юм.

Ийнхүү Өвөрхангай аймагт гурван өдрийн хугацаанд үргэлжилж 20 мянга орчим хүнийг нэгтгэсэн “Хайртай аян”-ы төслийн багийнхан Баянхонгор аймаг руу хүлгийн жолоогоо залж соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хайртай” соён гэгээрүүлэх аян Өвөрхангай аймагт үргэлжиллээ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй