Шууд Chart

“Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

2019-07-18 13:55:12

Тээврийн цагдагийн алба төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх үйл ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус албаны төв байранд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлжээ.

Тус алба энэ өдрийг 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.


“Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй