Шууд Chart

Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа

2019-07-18 14:02:05

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11алба хаагчдад цагдаагийн цол олгосон юм.



Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.18/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд болов. Ийнхүү хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан нийт алба хаагчдынхаацаашдын ажилд нь амжилт хүсье.

Цагдаа, дотоодын цэргийн яруу алдар үүрд мандан бадраг.


Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй