Шууд Chart

АНУ-ын Конгресс Трампыг огцруулах саналд хориг тавьжээ

2019-07-18 14:44:35

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессын Төлөөлөгчдийн танхимд өөрийг нь огцруулах асуудлаар санал хураалт явуулсныг “амьдралдаа үзсэн хамгийн инээдтэй төсөл” гэж мэдэгдлээ.

“АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дөнгөж сая олонхийн саналаар огцруулах тогтоолд хориг тавилаа. Энэ бол миний ажиллаж байсан төслүүдээс хамгийн инээдтэй, цагийг хий дэмий үрсэн төсөл байлаа. АНУ-ын бусад Ерөнхийлөгчид ийм зүйл дахин учруулж болохгүй” гэж тэрбээр “Твиттер”-тээ жиргэсэн байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт Техас мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Эл Гриний санаачилсан Трампыг огцруулах саналд хориг тавьсан юм. Ардчилсан намын гишүүн Гриний хувьд Ерөнхийлөгч Трампыг намынх нь эмэгтэй гишүүдийг доромжилсон үг хэлснийх нь төлөө огцруулах ёстой гэжээ. Конгрессын гишүүний санаачилгыг 332 гишүүн зогсоох санал өгч, 95 нь эсэргүүцэж, нэг гишүүн санал өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп өнгөрөгч ням гарагт сөрөг хүчний Ардчилсан намын эмэгтэйчүүдийг шүүмжилсэн мэдэгдэл хийснийг олон хүн гутаан доромжилсон, арьс өнгөөр ялгаварласан үзэл гэж хүлээн авчээ. Ерөнхийлөгч Трамп эмэгтэй гишүүдийг америкчуудыг шүүмжилж, АНУ-ын Засгийн газрыг хэрхэн удирдах талаар ярихыг оронд өвөг дээдсийнхээ нутаг руу буцаж, гэмт хэрэгт идэгдсэн газраа засан тохинуулахад туслах нь өлзийтэй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Конгресс Трампыг огцруулах саналд хориг тавьжээ  
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй