Шууд Chart

Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигджээ

2019-07-18 15:14:07

“Майкрософт”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаар байраас ухарчээ. Түүний өмнө Францын тэрбумтан Бернар Арно гарч ирснийг Блүүмбергийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

Тансаг эдлэлийн “Эл-Ви-Эм-Эйч” брэндийг үүсгэн байгуулагч Арногийн цэвэр хөрөнгө 108 тэрбум орчим америк доллар болсон бол Билл Гейтсийн хөрөнгө 107 тэрбум америк доллараар үнэлэгдэж байна. Билл Гейтсийн хувьд сүүлийн долоон жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас анх удаа хоёрдугаар байраас ухарч байгаа юм.

Тэрбээр 35 тэрбум гаруй америк долларыг “Билл ба Мелинда Гейтсийн сан”-д хандивлаагүй бол энэ жагсаалтыг тэргүүлэх байсан гэж “Блүүмберг”-т тэмдэглэжээ. Жагсаалтын тэргүүн байрт “Амазон”-ы ерөнхий захирал Жефф Безос урьдын адил орсон байна. Түүний хөрөнгийг 125 тэрбум америк доллараар үнэлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигджээ  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй