Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019-07-18 15:16:41

Долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг гол Хантай баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 70-130 см давсан байдалтай байна. 7 дугаар сарын 19-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ.

Мөн Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-55 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-18


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй