Шууд Chart

Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар хэрхэн зорчих вэ

2019-07-18 16:32:14

Дарханы чиглэлийн 204.11км зам засварын шинчлэлтэй холбогдуулан Архангай, Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361 дүгээр гарам хүртэлх замыг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хаагаад байна.

 

Энэ хугацаанд Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон тус чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлүүд Эмээлт, Хүй долоон худгийн замаар хөдөлгөөнд оролцох болсныг ТЦА-аас мэдээлсэн.

 

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт - Орбит - Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Баруун аймгууд руу явдаг замаар салж, Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

 

Мөн зам засвартай байгаа үед дээр дурдсан чиглэлд вагоноор зорчих боломжтой. УБ-Дархан-УБ чиглэлийн зорчигчийн вагон өдөр бүрийн 10:45, 17:45, 20:35 цагт аялалд гардаг.

Тасалбарын нөөц, үнэ, онлайн захиалгын талаар мэдээллийг 1900-1949/Төмөр замын лавлах утас/ дугаараас лавлах боломжтой юм байна.


Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар хэрхэн зорчих вэ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй