Шууд Chart

47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна

2019-07-18 16:53:53

  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өнөөдөр /2019.07.18/ Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болж байна.Төсөл сонгон шалгаруулах хороо нь хорооны  дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй.  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах  журамд зааснаар уг бүрэлдэхүүнд холбогдох албаны 3 төлөөллөөс гадна МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл НҮТББ, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн ТББ гэсэн төрийн бус байгууллагын 4 төлөөлөл оролцож байна.

 

 

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар Хорооны хуралдааныг youtube channel-р энд дарж үзнэ үү шууд \live\ дамжуулан мөн хорооны хуралдааныг ЖДҮХСангаас олон нийтэд зориулан бэлтгэсэн  мэдээллийн төвд  шууд үзэх, санал бодлоо хуваалцах боломжоор хангаж, тухайн төсөл ирүүлэгч өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгон зохион байгуулж байна.

Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн арилжааны банкаар дамжин санхүүжигдэх санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.

Төслийн зээл  ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийж байна .

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХСанд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан  нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн юм.


47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй