Шууд Chart

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэв

2019-07-19 09:26:17

БНХАУ-ын Шаоцын хотод эмэгтэй шатарчдын олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн болж, дүнгээ гаргалаа.

Арван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд дэлхийн аварга шатарчин дөрөв оролцсон бөгөөд Дэлхийн аварга асан Болгарын тамирчин А.Стефанова есөн өргөөс долоон оноо авч түрүүлэв.

Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон их мастер Б.Мөнгөнтуул Энэтхэгийн Д.Харика, БНХАУ-ын Гуо Чигийн хамт зургаан оноогоор 2-4-р байрыг хуваан эзэллээ.

Б.Мөнгөнтуул өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатарт болсон “Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д эмэгтэй ангилалд дэд байранд орсон.

Тэрбээр түрүү байрыг Индонезийн их мастер М.Вардад алдаж, “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхийг авч чадаагүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их мастер Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй