Шууд Chart

Хоёр үхэр аянгад ниргүүлжээ

2019-07-19 10:33:19

Баянхонгор аймгийн Заг сумын Баян-Улаан багийн “Навтан” гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 24 км-т өчигдөр 21:40 цагт аянга буусан байна. Малчин Г-гийн хоёр үхэр аянгад ниргүүлж хорогджээ. 

Энэ тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Хоёр үхэр аянгад ниргүүлжээ   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй