Шууд Chart

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ

2019-07-19 10:39:53

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т долоодугаар сарын 18-ны өдрийн 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулга мэдээлэл авахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 


Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй