Шууд Chart

Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв

2019-07-19 11:19:59

Америкийн бизнес эрхлэгч, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама нар “Ю-Гоу” социологийн албанаас явуулсан санал асуулгаар дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Мишель Обамагийн хувьд Америкийн теле хөтлөгч Опра Уинфри, түүнчлэн жүжигчин, НҮБ-ын сайн дурын элч Анжелина Жоли нарыг гүйцэж түрүүлсэн байна. Төр нийгмийн эмэгтэй зүтгэлтний жагсаалтын айргийн тавд Их Британийн хатан хаан II Элизабет, Британийн жүжигчин Эмма Уотсон нар оржээ.

Харин эрэгтэй зүтгэлтнүүдийн хоёрдугаарт АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама орсон бол түүний араас жүжигчин Жеки Чан, Хятадын дарга Ши Жиньпин, “Алибаба” корпорацийг байгуулсан Жек Ма нар бичигдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв   
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй