Шууд Chart

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс "хүүхдийн төлөө хамтдаа" уриалга гаргажээ

2019-07-19 11:13:18

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нь "хүүхдийн төлөө хамтдаа" уриалга /challenge/-г 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эхлүүлж байгууллага дээрээ цуглан дугуйтай, явганаар байгууллагын орчин тойрон, Бага тойруугийн зам, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зорчих хэсгүүдэд үзлэг шалгалт хийж нийт 30 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүллээ. Нийслэлийн харъяа нутгийн захиргааны байгууллагуудыг нийгмийн_хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхтэй хандахыг уриалж байна.

Нийтийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагыг дээшлүүлэх, орчны аюулгүй байдлыг сайжруулахын төлөө бидний уриалгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ


Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс "хүүхдийн төлөө хамтдаа" уриалга гаргажээ  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй