Шууд Chart

Нүд сэтгэлийн толь

2019-07-19 13:40:23

Нүдийг сэтгэлийн толь хэмээх нь бий. Угтаа бид энэ эрхтнийхээ тусламжтайгаар таатай болон таагүй хандлагуудыг үг хэлэлгүйгээр бусдад ойлгуулж чаддаг гайхамшигтай. Хайрлах, дургүйцэх, айх, гайхах гээд сэтгэл хөдлөлүүдийг зөвхөн нүдний тусламжтайгаар илэрхийлж болно.  

Тэгвэл хүний нүдний өнгө зан төлөв, авьяас билэг, ур чадварт хүртэл нөлөөлдөг байна. Эрдэмтдийн туршилт судалгаанаас үзэхэд, цэнхэр нүдтэй хүмүүс хар нүдтэнгээс илүү чадварлаг гэнэ. Ийм нүдтэй хүмүүс бусад хүнийг бодвол академийн сургалтад илүү амжилт үзүүлдэг аж. Тэдний алсыг харах чадвар илүү хөгжсөн байдаг гэжээ. Хүний нүдний өнгө нь цусан төрөлтэй (ген) бага харилцан холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ. Уншигч та бүхэнд сонирхолтой нэгэн сонжоог хүргэе. 

Цэнхэр нүдтэнгүүд: Орчин тойрондоо маш итгэлтэй байх чадвартай. Тиймээс бусдын дэргэд өөртөө эргэлзэх нь ховор. Гэхдээ хувь заяа тэдэнд байнга ээлтэй байдаггүй. Ийм нүдтэй хүмүүс адтай, зальжин бас эрч хүчтэй гэнэ. 



Саарал, ногоон нүдтэй хүмүүс: Тогтворгүй, хувирамтгай. Гэвч тэд ямар ч үед өрөвч зөөлөн, уриалгахан зангаараа бусдаас ялгардаг. Өөрийнхөө үйлдэл санаа бодолд сэтгэл хангалуун байдаг. Мөн шаргуу, ажилсаг өөртөө болон бусдад шаардлага тавихдаа сайн. Урвалт, үнэнч бус байдлыг хэзээ ч уучилдаггүй.



Хар, хүрэн бор нүдтэнгүүд: 
Аятайхан, дур булаам. Тэд онцгой ой ухаантай төдийгүй тунгаан бодох чадвар сайтай. Гэвч маш зальтай, хутган үймүүлэгч нар байдаг гэжээ.  


Нүд сэтгэлийн толь   
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй