Шууд Chart

Түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-19 12:20:04

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай”  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоол батлагдсан. Мөн тус хурлаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай” 113 дугаар тогтоолыг баталсан юм. 

Уг тогтоолын дагуу “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм.

Мөн цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулахаар ажиллаж байна.

Цаашлаад Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.

Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.

Нийслэлийн орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс зохион байгуулан ажиллана.


Түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-22 10:19
Яаж бүртгүүлэх юм бэ болохгүи бншдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-07-22 09:10
Бүртгэл эхэлсэн үү.Болохгүй бна.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 18:46
Yaj bvrtgvvleh be. Zaabaraa tod boloh heregtei bnaa
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 13:14
Herhen burtguuleh ve gsn zaavraa haragdhaar tomruulaad ogoochee. Please
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 13:06
Hotiin haryalaltai bh ystoi yu
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 13:06
Shudarga yvuulaarai. Olon hung bayrluulaarai. Amjilt bugded sain saihniig huse.
Баяржаргал [127.0.0.xxx] 2019-07-19 12:47
Үнэн бол сайн л байн даа ийм сайхан мэндээ байн шүү улум их амжилт хүсэe

Бидэнтэй нэгдээрэй