Шууд Chart

Ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

2019-07-19 12:54:17

Нийслэл хотод усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор авто зам болон гүүрэн гарц дээр ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар НАЗХГ болон ГУББГ-ын 50 гаруй ажилтан албан хаагчид Нарны гүүр, Вокзал, 4-н зам, Алтай хотхоны орчим,  Соёолжийн нүхэн гарц,  Гэгээнтэн хотхон, Хурд Рапид харш, Их монгол улсын гудамж, Е-март худалдааны төвийн гудамж, замуудад тогтсон усыг соруулж байна. Налайхын түр замд НАЗХГ болон УБЗЗАГ-ын албан хаагчид үзлэг шалгалт хийн шуурхай бригад гарган бэлэн байдалтай ажиллаж байна.



 


Ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй