Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлж байна

2019-07-19 13:17:23

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил далангийн цэвэрлэгээ, өргөсгөл, асфальтан хучилтыг хуулж, дахин боловсруулах ажлуудаар үргэлжилж байна. Одоогоор 56,6 километр замыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлэн, бусад хэсэгт үлдсэн 147.6 километр хатуу хучилттай хуучин авто замаар нэвтрүүлж байна.

Багц-1: Баруун аймаг салдаг тойрог замын уулзвараас 61 дүгээр гарам хүртэл 16 километр замын хөдөлгөөнийг хааж, тээврийн хэрэгслийг Эмээлт-Хүйн 7 худгийн замаар, мөн Хайрт ханы уулзвараас Говь ресорт хүртэлх 7 километр зам,

Багц-2:  Төв аймгийн Баянчандмань сумын Соёолж өнгөрөөд Хар үзүүрийн ар тал хүртэлх 7 километр зам,

Багц-3:  Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд байрлах Урьхан зоогийн газар өнгөрөөд Тахилтын буюу 124-ийн даваа чиглэлд 7 километр зам,

Багц-4:  Төв аймгийн Сүмбэр сум салдаг уулзвараас Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа хүртэлх 2.9 километр зам,

Багц-5:  Дархан-Уул аймгийн газар нутагт харьяалагдах Цайдамын хөндий орчмоос Хонгор сум хүртэлх 10 километр зам, Эрдэнэтийн уулзвараас Үйлдвэрийн район хүртэлх 7.3 километр зам, Үйлдвэрийн районоос Дарханы тойрог зам хүртэл 5 километр замуудыг тус тус хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг их засвар хийгдэж буй хуучин зам дагуух түр замаар нэвтрүүлж байна.

Харин Булган, Хөвсгөл аймгийг зорьж буй тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Лүн сум, Булган аймгийн Дашинчилэн сум, Булган, Хөвсгөл гэсэн чиглэлээр зорчих юм.


Улаанбаатар-Дархан чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлж байна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй