Шууд Chart

Монгол судлаачдын зуны сургууль ирэх даваа гарагт эхэлнэ

2019-07-19 13:27:46

Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт 2019 оны долдугаар сарын 22-ны 10.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр болно.

Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Герман,  Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 12 орны 21 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. 

 


Монгол судлаачдын зуны сургууль ирэх даваа гарагт эхэлнэ  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй