Шууд Chart

Спортын клубыг магадлан итгэмжлэх талаар сургалт зохион байгууллаа

2019-07-19 13:29:07

"Спортын клубыг магадлан итгэмжлэх журам"-ыг хэрэгжүүлэх арга зүйн сургалт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Сургалтад нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг спортын клубуудын багш, дасгалжуулагч 150 орчим хүн оролцов.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдэд биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл мэндээ хамгаалсны төлөө эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох ажлыг эхлүүлэх”-ээр туссаныг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнийг онцлов.

 

 

Дараа нь Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн дарга Ж.Ариунболдын "Магадлан итгэмжлэлийн мөн чанар, ач холбогдол" сэдвээр илтгэл тавьж, БСШУСЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын мэргэжилтнүүд магадлан итгэмжлэх журмын ярилцлага, хараат бус шинжээчийн үйл ажиллагаа, спортын стандартуудын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч хавар "Спортын клубийн магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох журам"-уудыг БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/178/, А/144 тоот хамтарсан тушаалаар баталсан бөгөөд журмуудыг хэрэгжүүлэх ажил ийнхүү эхэлж байна. 

 


Спортын клубыг магадлан итгэмжлэх талаар сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй