Шууд Chart

“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно

2019-07-19 13:35:53

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам ирэх сарын 9-11-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулуунд болно. Эл наадмын үеэр Нар угтах ёслол, Монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, үндэсний бэсрэг наадам, олон улсын зураачдын “Хөх салхи” үзэсгэлэн, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга”, “Дуу хуурын орон” болон 3000 уртын дуучин, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт болох аж.

Үүнээс гадна дээрх арга хэмжээний үеэр “Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам болно. Түүнчлэн бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25 нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын хүрээнд болох “Хөх тэнгэрийн уянга”-д өрсөлдөх юм байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй