Шууд Chart

Москва-Ереван чиглэлийн “N4777” дугаартай онгоц ослын буулт хийжээ

2019-07-19 14:41:45

Оросын Шереметьево нисэх онгоцны буудлаас Ереваныг чиглэн ниссэн “Нордвинд” агаарын тээврийн компанийн “Боинг 737” онгоцонд эвгүй үнэр гарсны улмаас зорчигчдыг яаралтай буулгажээ. Энэ тухай компанийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Мэдэгдэлд “Нислэгийн багийнхан нислэгээ зогсоож, нислэг-буултын зурвасыг чөлөөлж, хөдөлгүүрээ унтраасны дараа 162 том хүн, 11 хүүхэд гээд нийт 173 зорчигчийг ослын хийлдэг шатаар буулгасан” гэжээ.

Онгоцонд багийн гишүүд нийлээд 179 хүн байсан юм. Бүх зорчигчийг нисэх онгоцны буудлын байранд оруулж, хоол, хүйтэн уух зүйл өгсөн байна. Зорчигчдын тээшийг нөөц онгоцонд шилжүүлэн байршуулжээ. Ослын буулт хийсний дараа онгоц шатсан, эвдэрсэн зүйл гараагүй байна.

Москва-Ереван чиглэлийн “N4777” дугаартай онгоц өнөөдөр онгоцны нисгэгчийн салонд утаа гарч байна гэсэн шалтгаанаар Шереметьевод ослын буулт хийсэн юм. Зорчигчдыг хийлдэг шатаар буулгах үеэр найман хүн гэмтэж бэртсэнээс хоёр хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Москва-Ереван чиглэлийн “N4777” дугаартай онгоц ослын буулт хийжээ   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй