Шууд Chart

Газар шорооны ажил хийхдээ кабель шугам гэмтээсэн зөрчил гарчээ

2019-07-19 15:20:22

Энэ оны долоодугаар сарын 1-ний байдлаар газар шорооны ажил хийж байгаад кабель шугам гэмтээсэн есөн зөрчил гарч, 5000 гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч урт, богино хугацаагаар тасалджээ.

“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компани Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сум, гурван тосгоны нутаг дэвсгэрийн 50 мянга орчим хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээдэг байна.

Шинээр барьж байгаа барилга, зам болон инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил гүйцэтгэгчийн буруугаас дээрх зөрчил гарсан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Цахилгаан эрчим хүч тасалсан зөрчил гарсан тохиолдол бүрт технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс ажиллаж, “Эрчим хүчний тухай хууль”-ийн дагуу буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх журамтай. Тиймээс газар шорооны ажил хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 


Газар шорооны ажил хийхдээ кабель шугам гэмтээсэн зөрчил гарчээ   
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй