Шууд Chart

Дархан-Уул аймгийн ОБГ авто машин, тоног төхөөрөмжөө шинэчиллээ

2019-07-19 15:21:54

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслөөр нийт 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 автомашиныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр алба ёсоор хүлээн авсан байна.

Өнөөдөр /2019.07.19/ Дархан-Уул аймгийн ОБГ-т дээрх 15 Гал унтраах автомашины нэгийг, зил-131 автомашин-1, 4 дугуйт мотоцикл-1, хөдөлгүүрт завь-1, автомашины станц-2, суурин станц-1, гар станц-4 бүхий холбооны иж бүрэн 7 станцыг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү тоног төхөөрөмж, авто машинтай болсноор гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж нөхцөлийг хангаж байгаагийн нэг том илрэл юм.

Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай аж.

Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, авто замын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлогтой ажээ. Мөн энэ үеэр ОБГ-ын ахмад ажилтан Б.Сүрэнжав Цэргийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Дархан-Уул аймгийн ОБГ авто машин, тоног төхөөрөмжөө шинэчиллээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй