Шууд Chart

Хохирогчдод хандив өргөх аянд 4 цагийн дотор 200 гаруй мянган ам.доллар цуглажээ

2019-07-19 15:32:01

Японы Киото хотын нэгэн студид өчигдөр өглөө гал гарч, 33 хүн амиа алдсан байна. 41 настай нэгэн эр тус студийн байранд дайран орж, бензин цацаад гал тавьжээ. Энэ үеэрээ тэрбээр бүгдэд нь үхэхийг хүсч байна гэж хашгирсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайн үед студид 70 орчим хүн ажиллаж байжээ. Гал тавьсан этгээд тус студийг шинэ бүтээлийнх нь санааг хулгайлсан гэж мэдэгдсэн байна. Цагдаагийн газраас энэ хэргийн мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм.

“Киото Анимэйшн” нь комикс сэтгүүл, анимэ гаргах зорилготойгоор 1981 онд байгуулагдсан, дэлхийн зах зээлд алдартай студи юм. Тус студийн шүтэн бишрэгчид олон нийтийн сүлжээнд хүүхэлдэйн кинонуудынх нь хэсгийг тавьж, эмгэнэл илэрхийлсэн байна.

“Киото Анимэйшн”-ий Техас дахь дистрибьютер компани хохирогчдод хандив өргөх аян өрнүүлж, дөрвөн цагийн дотор 200 гаруй мянган ам.доллар цуглуулжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хохирогчдод хандив өргөх аянд 4 цагийн дотор 200 гаруй мянган ам.доллар цуглажээ   
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй