Шууд Chart

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

2019-07-19 15:59:42

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух  иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж  байна.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.


Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ  
Үзсэн: 2981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 20:44
Niigmiin iim bulai novshnuudiin zurgiin ovog nertei n gargaj baimaar bna ed ichih aih bulchirhaigui baihad yadgiin !!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 17:30
Ч б хэн танихын нэр устай нүүр царайтай овог удам судрыг бич замбараагүй танхай байдал хэрээс хэтэрлээ хатуу цаазалсан ч яадгийн барсболд гуай та хатуу шийтгүүлээрэй наад хэдийгээ монголын ард түмэнд мрээдүй хойчид тус болно
zochin [127.0.0.xxx] 2019-07-19 17:27
hiih ajil zondoo baihad teneg yamnuud amar hyalbar argaar mongo olno gej hunii amgalan taivan baidal aldagduulah yam
Dul [127.0.0.xxx] 2019-07-19 16:25
Ih.muu.humuus.bna.Heleh.ug.alga.

Бидэнтэй нэгдээрэй