Шууд Chart

Хамтарсан дадлага сургууль хийлээ

2019-07-19 16:10:05

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2019 оны долоодугаар сарын 18, 19-ний өдрүүдэд хамтарсан дадлага сургууль зохион байгуулж байна. Дадлага сургуулийн хүрээнд Туул голд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Уг сургалтаар уснаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг хэрэглэх заавар, 5-6 метрийн гүний шумбалт, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг чадварт суралцлаа.

Сургалтад Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 20 гаруй алба хаагч хамрагдав гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


Хамтарсан дадлага сургууль хийлээ   
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй