Шууд Chart

Тайландын соёлын өдөрлөгт оролцов

2019-07-19 16:16:04

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын соёлын өдөрлөгт оролцлоо. Энэхүү өдөрлөгийг Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Прияа Хемпон нар үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энд хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улсыг Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Манай хоёр улсын улс төр, дипломатын нягт харилцааны үндсэн дээр цаашид хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн онцлов.

Өдөрлөгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын төлөөлөл, дипломат байгууллагын тэргүүн нар оролцлоо.


Тайландын соёлын өдөрлөгт оролцов   
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй