Шууд Chart

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа

2019-07-19 17:44:17

ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нутагшуулах”-төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад 7 сарын 15-20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын хамтарсан баг ажиллаа. Төслийн хүрээнд эх, нярайн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон сургалтын хэрэгсэл, муляж, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тасралтгүй сургалтад ашиглах зайн оношлогооны төхөөрөмж зэргийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр дээрх төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын ур чадварын танхимыг нээсэн байна. 



Төслийн удирдах хорооны дарга, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын ХАС-ын Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава, Зайн оношлогооны төслийн менежер Б.Цэдмаа тэргүүтэй албаны төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргийн орлогч Ц. Баттогтох, аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, НЭ-ийн дарга С.Чагнаадорж нартай уулзаж төслийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, тулгамдаж буй бусад асуудлын талаар ярилцав. Мөн Дэд сайд Л.Бямбасүрэн Өсвөр үеийн эрүүл мэндийн төвөөр зочилж үйл ажиллагаатай танилцлаа.


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй